Үндэсний эрүүл амьдралын хөдөлгөөн

Эерэг амьдрал,
Эрүүл нийгэм.

Өглөө бүр 06:00 цагт. 21 хоног. Бүх Монголд.
Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх нь — өөрөөс тань эхэлнэ.

«Хөтөлбөр 21»-ийн оролцогчид бүлгээрээ зургаа авахуулж буй нь
Өглөө бүр 06:00
21 хоног · нэг зуршил
  • 21 аймаг
  • 9 дүүрэг
  • 534 иргэний танхим
  • 900K+ иргэн · 2028 зорилт
01 — Бидний дохио

Өвчин дадлаас эхэлдэг. Эрүүл мэнд ч мөн адил.

Халдварт бус өвчин (ХБӨ) — зүрхний шигдээс, цус харвалт, чихрийн шижин, ясны сийрэгжилт, бөөрний архаг өвчин, Альцгеймер… Бүгд бидний дадал зуршлаас хамааралтай. Урьдчилан сэргийлэх боломжтой — сонголт таны гарт.

ХБӨ-өөр өвчлөхгүй амьдрая — Сэтгэлзүйн өөрчлөлт хийе — өөрсдийнхөө төлөө тэмцэе. PLHS Хөтөлбөр энд оршино.

02 — Алсын хараа

Нэг хүнээс — бүхэл үндэстэн.

Алсын хараа

Эерэг амьдралаар үлгэрлэн, эрүүл нийгмийг бүтээх дэлхийн иргэдийг төлөвшүүлнэ.

Эрхэм зорилго

Бие бялдар, сэтгэл зүй, мэдлэг боловсрол, хувь хүний хөгжлийг цогцоор нь дэмжиж, өөрөөсөө эхлэн гэр бүл, хамт олон, нийгэмдээ эерэг өөрчлөлт түгээх хүмүүсийг хөгжүүлнэ.

Нэг хүний зөв дадал Нэг гэр бүлийн өөрчлөлт Нэг үндэстний хөгжил

03 — Үндсэн тулгуур

Дөрвөн тулгуур.

01

Сэтгэл зүй

Өөрчлөлт сэтгэлгээнээс эхэлдэг.

Өөрийгөө бодитоор танин мэдэх, эерэг хандлага төлөвшүүлэх, стрессээ зөв удирдах, зорилгоо тодорхойлох, бэрхшээлийг «боломж» болгон харах ур чадварыг хөгжүүлнэ.

02

Бие бялдар

Эрүүл бие нь бүтээмжтэй амьдралын үндэс.

Өдөр тутмын дасгалын зөв дадал, туухай болон хөдөлгөөнт дасгалын зөв техник, хүч чадал, сахилга бат, тэсвэр тэвчээрийг хөгжүүлнэ. Дасгал бол амьдралын чанарт оруулах хөрөнгө оруулалт.

03

Зөв хооллолт

Хамгийн цохилттой эм бол зөв хооллолт.

Биеийн хэрэгцээнд тохирсон хооллолтын мэдлэг, хүнсний зөв сонголт, өдөр тутмын эрүүл дадлыг төлөвшүүлнэ. Хатуу дэглэм бус — насан туршид мөрдөх амьдралын хэв маяг.

04

Хувь хүний хөгжил

Амьдралын чанарыг тасралтгүй өсөлт тодорхойлно.

Сахилга бат, хариуцлага, бүтээмж, харилцаа, манлайлал, зорилго төлөвлөлтийг хөгжүүлж, гэр бүл, хамт олон, нийгэмдээ эерэг нөлөө үзүүлэх иргэн болгон төлөвшүүлнэ.

04 — Цөм хөтөлбөр

«PLHS Хөтөлбөр» — 21 хоног, нэг зуршил.

Спорт заалд олон зуун иргэн өглөөний дасгал хийж буй нь
Өглөө бүр 06:00–07:00 Иргэний танхим, спорт заал, паркт — иргэн бүрт нээлттэй
21 хоногийн замнал Өдөр 0 / 21
Туулсан Өнөөдөр Ирээдүй
  1. Ирц бүртгэл, халаалт
  2. Үндсэн дасгал · Туухай
  3. Хувь хүний хөгжил
Эрт босох дадал Дасгал = амьдралын хэвшил Үндсэн ажилд саадгүй
Өдөр бүрийн хөтөлбөр Хөтөлбөр эцэслэн батлагдсаны дараа өдөр бүрийн дэлгэрэнгүй хуваарь энд нийтлэгдэнэ.
05 — Хөгжлийн гурван түвшин

Оролцогчоос — манлайлагч хүртэл.

Би өөрийгөө өөрчилсөн → Би үлгэр жишээ болсон → Би бусдыг хөтөлнө

1 Эхний алхам

PLHS Идэвхтэй Оролцогч

PLHS хөтөлбөрийн 21 хоногийг бүрэн туулж, эрүүл мэнд, сэтгэлгээ, амьдралын хэв маягтаа эерэг өөрчлөлт хийх шийдвэр гаргасан хүн. Зөв дадал, сахилга бат, эерэг хандлагын эхний алхмаа хийсэн.

Идэвхтэй Оролцогчийн Батламж
2 Үлгэр жишээ

PLHS Дэлхийн Иргэн

Хөтөлбөрийг амжилттай төгсөж, дөрвөн тулгуураар тогтвортой ахиц гаргасан. Өөрийн үлгэр дуурайллаар гэр бүл, хамт олон, нийгэмдээ үнэ цэн бүтээдэг хүн.

  • Бие бялдар, хөдөлгөөний чадварын шалгуур
  • Зөв хооллолтын мэдлэг, дадал
  • Сэтгэлгээ, хандлагын хөгжил
  • Оролцоо, тууштай байдал
Дэлхийн Иргэний Өргөмжлөл
3 Манлайлагч

PLHS Багш

Дэлхийн Иргэн түвшинд хүрч, PLHS-ийн үнэт зүйл, арга зүйг бусдад заах, чиглүүлэх, манлайлах чадвараа хөгжүүлсэн хүн. Шинэ үеийн Дэлхийн Иргэдийг бэлтгэх хөдөлгөөний манлайлагч.

  • Дэлхийн Иргэн түвшинг эзэмшсэн
  • PLHS Coach Training төгссөн
  • Заах арга зүй, манлайллын ур чадвар
  • Ёс зүй, стандарт мөрддөг
Багшийн Сертификат
06 — Үндэсний цар хүрээ

Нэг хотоос — бүх Монголд.

  • 330 Сум
  • 204 Хороо
  • 1,600 Сургагч багш бэлтгэнэ
  • 384,480 Өрхөд жил бүр хүрнэ
УБ
Бүсчилсэн хамрах хүн ам · 7 бүс
  • Улаанбаатар Нийслэл · 204 хороо
    1,640,781
  • Баруун бүс 5 аймаг · 92 сум
    422,845
  • Төвийн бүс 3 аймаг · 48 сум
    311,624
  • Хойд бүс 3 аймаг · 41 сум
    308,658
  • Хангайн бүс 3 аймаг · 58 сум
    293,939
  • Зүүн бүс 3 аймаг · 44 сум
    230,112
  • Говийн бүс 4 аймаг · 47 сум
    213,526
3.4 сая+ хүн амыг хамарна 21 аймаг + 9 дүүрэг · 330 сум · 204 хороо
Улаанбаатар — 9 дүүргээр Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл мэндийн газар, 2024 (бүртгэлийн хүн ам) · Нийт 1,618,561 иргэн
  • Баянзүрх 422,810
  • Сонгинохайрхан 341,751
  • Баянгол 249,933
  • Хан-Уул 248,349
  • Сүхбаатар 141,991
  • Чингэлтэй 140,265
  • Налайх 39,909
  • Багануур 29,134
  • Багахангай 4,419
07 — Үр дүн ба өсөлт

Загвар нь аль хэдийн ажиллаж байна.

PLHS Хөтөлбөрт хамрагдсан иргэд спорт заалд бүлгээрээ
~ 271 Хамрагдсан иргэн
15 Бэлтгэгдэж буй багш
1.5–2 сая Сүлжээний хандалт
2,900 + Facebook дагагч

Өсөлтийн зураглал · 2026 → 2028

Үзүүлэлт Одоо 2026 сүүл 2027 сүүл 2028+
Хамрагдах иргэн 271 96,000 512,640 900,000+
Бэлтгэгдэх багш 15 300 1,600 1,600
Facebook дагагч 2,900+ 20,000+ 500,000+ 900,000+
Сүлжээний хандалт 1.5–2 сая 2–2.5 сая 2.5–3 сая 3–5 сая

Ээлжит ангиуд · өсөн дэвших замнал

  1. 2026.03 100+ Чингэлтэй · Спорт хороо 3 багш
  2. 2026.04 14 Чингэлтэй · 5-р хороо 5 серт.
  3. 2026.05 10 Чингэлтэй · 16-р хороо 2 серт.
  4. 2026.06 15 Баянзүрх · 15-р хороо 5 багш
  5. 2026.06 16 Чингэлтэй · 16-р хороо
  6. 2026.06 16 Чингэлтэй · 11-р хороо

Эхний ангийг төгсөгчид дараагийн ангиудыг бие даан удирдаж эхэлсэн — шаталсан тогтолцоо бодитоор ажиллаж байна.

08 — Яагаад PLHS?

Яагаад өөрийнхөө төлөө PLHS-ийг сонгох вэ?

Gym / Fitness
PLHS
Дундаж зардал
200,000 ₮
75,000 ₮
Дундаж байршил
1–5 км
Дүүргийн хороонд
Дасгалжуулагч
Нэмэлт төлбөртэй
Төлбөртөө багтсан
Мөрдөх хөтөлбөр
Байхгүй
Судалгаагаар батлагдсан туухайн хөтөлбөр
Батламж · Өргөмжлөл · Сертификат
Байхгүй
Гардуулна
Хувь хүний хөгжил
Байхгүй
Хөтөлбөрт багтсан
Хоол зүйн мэдлэг
Байхгүй
Хөтөлбөрт багтсан
Сэтгэл зүйн мэдлэг
Байхгүй
Хөтөлбөрт багтсан
09 — Бидний тухай

Хөтөлбөрийг хөтлөгч баг.

ДД

Д.Дашпүрэв

Үүсгэн байгуулагч · Төслийн удирдагч

Эрхэм зорилго, алсын хараа, стратеги, санхүүжилт ба түншлэлийн эцсийн хариуцлага.

БД

Б.Дэлгэрмөрөн

Ерөнхий нарийн бичгийн дарга

Өдөр тутмын үйл ажиллагааны нэгдсэн удирдлага, хэрэгжилт, хяналт-шинжилгээ.

ЛН

Л.Нархажид

Ерөнхий зохион байгуулагч

Хөтөлбөрийн өдөр тутмын хэрэгжилт, багш нарын зохион байгуулалт, чанарын хяналт.

ТЯ

Т.Янжинлхам

Сургалт хариуцсан зохицуулагч

Сургалтын бодлого, агуулга, арга зүй, материал боловсруулалт ба чанарын үнэлгээ.

ЧМ

Ч.Мөнхбат

Маркетинг · Олон нийттэй харилцах

Байгууллагын нэр хүнд, стратегийн түншлэл, хэвлэл мэдээлэл, гэрээ хэлцэл.

ББ

Б.Бадмаа

Маркетинг · Контент хариуцсан

Сошиал медиа контент, сурталчилгаа, брэндийн харагдах байдал, мерчандайз.

Хамтрагч
Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв НЭМҮТ · мэргэжил, арга зүйн дэмжлэг
«Эерэг амьдрал, Эрүүл нийгэм» ТББ Хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэгч
06:00

Маргааш өглөө — эхэл.

Иргэн хөгжвөл, Улс хөгжинө.

Нэг хүний зөв дадал — Нэг гэр бүлийн өөрчлөлт — Нэг үндэстний хөгжил.

ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйл

ХБӨ-ний эрсдэл